Би жаахан хөлрөхөөр хулмас үнэртээд байх юм. Яаж арилгах вэ?

2012-05-02 11:39

Хулмасыг суганы булчирхайд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Энэ вирусыг бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Хулмас арилгадаг хоёр арга бий.

Нэгд, суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй.Харин хамгийн сайн арга нь рентген юм уу лазерын туяагаар шарж вирусыг нь устгах арга юм. Зуны халуунд хөгшин, залуугүй хүн бүр хөлөрч, хулмас, шивэр гээд зарим нэг таагүй үнэрээсээ болж тавгүйтдэг нь нууц биш. Иймд хөлс, хулмас, шиврийг дарах олон аргаас нэгийг толилуулъя.

Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна.

Ялангуяа халуун дулаан бүс нутгийнхан хулмас дарах хялбар аргыг эрэлхийлсээр шинэ зуунтай золгожээ. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ.

Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно.

Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.

Ангилал : Health sceince and Chemistry Biology | Нийтэлсэн : yone | Уншсан (425) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл